Пуэрто-Рико АНУ-ын 51 дэх муж болж магадгүй

Пуэрто-Рико улсад өнгөрсөн амралтын өдөр “АНУ-ын 51 дэх муж болохыг зөвшөөрч байна уу?” гэх бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан талаар “www.cnbc.com” сайт мэдээллээ.
Гэхдээ өчигдөр болсон санал асуулгад нийт иргэдийн ердөө 23 хувь нь саналаа өгсөн байна. Ирц хангалтгүй байсан ч саналаа өгсөн нийт иргэдийн 97 хувь нь “Тийм” хэмээн саналаа өгчээ.
Пуэрто-Рико улс АНУ-д дагаар орох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан боловч үр дүн нь Вашингтоны эрх баригчдын анхаарлыг тийм ч их татахгүй байна. Ирэх долоо хоногт тус улсын эрх баригчид албан ёсоор Пуэрто-Рико АНУ-ын 51 дэх муж болох асуудлаар Конгресст хүсэлтээ гаргах гэнэ.
Пуэрто-Рико нь 9104 хавтгай дөрвөлжин км газар нутагтай 4,1 орчим сая хүнтэй бөгөөд Вашингтоны хяналтад байдаг ч газар нутаг нь АНУ-д хамаардаггүй юм. Тус улс бие даасан улс бөгөөд өөрсдийн гэсэн үндсэн хуультай. Пуэрто-Рико улсын иргэдийн 50 дээш хувь нь АНУ-ын давхар иргэншилтэй байдаг. Хэдий тэд давхар иргэншилтэй боловч Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ