Жессика Частайн хуримаа хийлээ

Холливуудын жүжигчин Жессика Частайн хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 40 настай жүжигчин эмэгтэй өөрөөсөө зургаан насаар дүү Гайн Луса Пасси де Препосулотой гэрлэж буй юм.
Хос хуримаа Италийн хойд хэсгийн Тревисо хотноо хийжээ. Хуримын ёслолд 40 орчим хүн оролцсон бөгөөд хэвлэлийнхнээс хаалттай болсон гэнэ.
Тэд 2012 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны эхээр сүй тавьцгаасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ