
Ардчилсан үндсэн хуулийг баталсаны 20 жилийн ой маргааш тохиож байна. Энэ ойн хүрээнд уламжлал болсон улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг МБӨ-нд маргааш зохион байгуулна. 1992 онд шинэ үндсэн хуулиа баталснаас хойш жил бүр энэ барилдааныг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Харин энэ барилдааныг энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн шинэ оны анхны барилдаан маргааш МБӨ-д 15 цагт эхэлнэ. Өмнө нь энэ уламжлалт барилдааныг 1-р сарын 13-ны өдөр явуулдаг байсан юм. Анхны барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУГТ, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж байсан бол өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Ч.Баянмөнх түрүү бөхөөр тодорч байлаа. Шинэ он гараад болдог чансаа өндөртэй энэ барилдааны хамгийн олон түрүүг дархан аварга Б.Бат-Эрдэнэ/4 түрүү, 2 үзүүр/, даян аварга А.Сүхбат/2 түрүү, 3 үзүүр/, улсын гарьд И.Доржсамбуу /2 түрүү, 1 үзүүр/, даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Б.Ганбат /тус бүр 2 түрүү/ нар хүртсэн байна. Мөн улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд П.Сүхбат, улсын заан Ц.Баярсайхан, өсөх идэр начин М.Жамъянпүрэв, улсын начин Ду.Батбаяр нар тус бүр нэг түрүүлж нэг үзүүрт хүрсэн байна.
Ингээд энэ нэр хүндтэй, уламжлалт барилдаанд хэн хэн түрүүл, үзүүрлэж байсныг оны дарааллаар нь нэрлэвэл:
ОН ТҮРҮҮ /овог нэр/ ҮЗҮҮР /овог нэр/
1992 у.з Сарангэрэл Хүрэлбаатар дар.а Хорлоо Баянмөнх
1993 дар.а Бадмаанямбуу Бат-Эрдэнэ у.з Пунцаг Сүхбат/у.г/
1994 у.з Пунцаг Сүхбат /у.г/ у.з Дүгэржав Хишигдорж
1995 у.з Цэдэндамба Баярсайхан у.з Дамдин Баяраа /у.г/
1996 дар.а Бадмаанямбуу Бат-Эрдэнэ у.з Цэдэндамба Баярсайхан
1997 дар.а Бадмаанямбуу Бат-Эрдэнэ у.з Агваансамдан Сүхбат /даян.а/
1998 дар.а Бадмаанямбуу Бат-Эрдэнэ у.з Агваансамдан Сүхбат /даян.а/
1999 у.з Агваансамдан Сүхбат /даян.а/ у.н Мижиддорж Жамъянпүрэв
2000 у.н Мижиддорж Жамъянпүрэв у.ар Дуламжав Мөнх-Эрдэнэ
2001 у.з Батжаргал Ганбат /у.ар/ у.ав Агваансамдан Сүхбат /даян.а/
2002 у.з Батжаргал Ганбат /у.ар/ у.з Чогсом Батзориг
2003 у.ав Гэлэгжамц Өсөхбаяр /даян.а/ дар.а Бадмаанямбуу Бат-Эрдэнэ
2004 дал.а Агваансамдан Сүхбат /даян.а/ дар.а Бадмаанямбуу Бат-Эрдэнэ
2005 дал.а Гэлэгжамц Өсөхбаяр /даян.а/ у.н Дагвадорж Азжаргал /у.ар/
2006 у.з Ишдорж Доржсамбуу /у.г/ у.н Гунаажав Эрхэмбаяр /у.ар/
2007 у.н Дугардорж Батбаяр у.а Дагвадорж Азжаргал
2008 у.г Ишдорж Доржсамбуу у.н Дугардорж Батбаяр
2009 у.н Гунаажав Эрхэмбаяр /у.ар/ а.а Ширбазар Жаргалсайхан /у.н/
2010 ц.х.а Чимэдрэгзэн Санжаадамба /у.з/ у.г Ишдорж Доржсамбуу
2011 у.н Чотон Баянмөнх а.а Сүхбаатар Батсуурь /у.н/
2012..........................................? .......................................?
Дээрхээс харвал: 20 удаагийн барилдаанд улсын цолгүй 3 бөх тэргүүн байр булаалдахаар шалгарч байсан нь энэ барилдааны чансааг бүрэн илтгэнэ. Мөн энэ 3 бөх гурвуул улсын цолонд нэгэнт хүрч чадсан байна.
Шинэ оны анхны барилдаан ийнхүү эхлэхнээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ