Г.Ариунбаатар финалд шалгарав

img

 

Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан болж байна.

 

Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү  уралдааны шилдэг 20-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлдсэн.

 

МУГЖ Г.Ариунбаатар мэргэжлийн дуулаачдын уралдааны эхний шатанд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсийг дэлхийн бусад хөгжмийн  зохиолчдын  бүтээлтэй хамтатган дуулжээ. Энэхүү уралдааны дүн гарч финалд шалгарчээ. МУГЖ Г.Ариунбаатар дахин хоёр финалд дуулах юм.

 

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм.

 

Дашрамд сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин оролцож, үзэгчдын нэрэмжит шагнал буюу тусгай байранд шалгарч байсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Amartuvshing delhiin hemjeenii ner hundtei olon shagnal huleej baigaa ni todorhoi.
2017-06-14
pkxny:
арай ойлгомжтой бичиж болдоггүй юм бхдаа. Ямар тэмцээн, хэн оролцдог, ямар шалгуур байдаг, яаж шалгаруулдаг мэтийг лавлаж мэдээд бичих хэрэгтэй ш дээ .
2017-06-14