Панам, Хятадтай нөхөрлөхийн тулд Тайванийг түлхэв

Төв Америкийн Панам улсын эрх баригчид БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож буйгаа олон улсад хандан мэдэгдлээ. Уг баярт үйл явдлыг тохиолдуулан хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уулзаж, оройн зоог барьцгаасан байна.
Панам улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны хариуд Тайваньтай байгуулсан дипломат харилцаагаа мөн цуцалсан аж.
Бээжингийн эрх баригчид Тайванийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд БНХАУ-ын нэгээхэн хэсэг гэгддэг юм. Панам улс албан ёсны мэдэгдэлдээ “БНХАУ-тай харилцаагаа өргөжүүлэх зорилготой байна. Бид тус улсын баримталдаг Нэг Хятад бодлогыг хүлээн зөвшөөрч байна” гэж дурьджээ.
Уг мэдэгдлийн дараа Тайванийн Засгийн газрын хэвлэлийн албанаас Панамын шийдвэр гэнэтийн байлаа. Хоёр улсын харилцаа зогссонд харамсч байна” гэж мэдэгдсэн байна.
Тайвань НҮБ-ын орнуудаас ердөө 20 оронтой дипломат харилцаа тогтоосон.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ