АНУ, Британи, Австралид халдана хэмээн заналхийлэв

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл исламын шашинтнуудын хувьд чухал тооцогддог Ариун Рамадан сарын үеэр Европын орнуудад халдлага үйлдэхээ мэдэгдлээ.
Тус бүлэглэл өчигдөр энэ тухайгаа өгүүлсэн богино хэмжээний видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Террористууд АНУ, Их Британи болон Австрали улсад халдлага үйлдэж, олон зуун хүнийг хөнөөх болно гэв. Эдгээр орнуудын Тагнуулын байгууллагынхан уг видео бичлэгийг шалгаж эхэлжээ.
Исламын улс бүлэглэл саяхан Британийн нийслэл Лондон болон Манчестер хотноо халдлага үйлдэж, 30 гаруй хүний аминд хүрсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ