Лондонгийн төвд байрлах 27 давхар барилга шатаж байна

img

 

Их Британийн нийслэл Лондон хотын төвд байрлах орон сууцны барилгад гал гарч буй тухай “CNN” агентлаг шуурхай мэдээллээ. Галыг унтраахаар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж буй бөгөөд цагдаагийнхан барилгын ойр орчимд хөл хорио тогтоожээ.

 

“Grenfell Tower” гэх 27 давхар уг барилгын бүх давхарт гал гарсан бөгөөд оршин суугчдыг нь яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн гэнэ.

 

Одоогоор уг гэнэтийн ослын улмаас иргэд болон аж нэгжүүд хэр хэмжээний хохирол амссан нь тодорхойгүй байна.

 

 

Мөн цагдаагийнхан галын шалтгааныг олох хүртэл хэвлэл мэдээлэл болон иргэдийн цахим ертөнцөөр баталгаагүй мэдээлэл цацахгүй байхыг твиттер хуудсаараа дамжуулан уриалжээ. Учир нь зарим иргэд террористууд орон сууцны барилгад гал тавьсан хэмээн олон нийтийг төөрөгдүүлж буй юм.

 

Саяхан Лондон болон Манчестер хотноо цуврал халдлага гарч, 30 гаруй хүн амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Маш муу байна.eрөнхийдөө бол унтраах биш барилын шатсан бүтээлийг хөргөх үйл ажиллагаа явуулж байна.
2017-06-14
Зочин:
Европын х олбооноос гарна гэснийх нь төлөө хамсаатнуудынх нь хийж байгаа ажил байхаа
2017-06-14