Байнгын хороодын хурал хойшлогдлоо

img

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаж байгаатай холбоотойгоор УИХ-ын байнгын хороодын хуралдаан хойшиллоо. Өнөөдөр Аюулгүй байдал гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороод хуралдахаар төлөвлөөд байсан юм. Харин Засгийн газрын ээлжит хуралдаан 15.00 цагт хуралдахаар зэхэж байсан ч Үндэсний зөвлөлдөх хорооноос Засгийн газрын гишүүд гарч ирэхийг хүлээн, хүлээлтийн байдалтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ