АНУ-д буутай этгээд гурван хүнийг хөнөөжээ

img

“АНУ-ын Сан Франциско хотын Хэрэглэгчдийн төвд гурван хүн амиа алдсан” талаар тус улсын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Тони Чаплин мэдэгдлээ.  Нэг этгээд барилга дотор гал нээж, иргэдийг гэмтээжээ.

 

 

Тэрээр мөн цагдаа нар руу гал нээж, шархадуулсан аж.

 

Цагдаагийнхан буудалцаан болсон дээрх бүс нутгийг хамгаалалтадаа авчээ. Гэмт этгээдийг устгасан бөгөөд цагдаагийнхан түүнийг хэн болохыг тогтоохоор ажиллаж буй юм. Уг үйл явдал болох үед барилга дотор 350 орчим хүн байсан байна.

 

Иргэдийн аминд хүрсэн этгээд хэрэг болохоос хэдхэн минутын өмнө  барилга дотор орж ирээд “Та нар тун удахгүй харамсах болно” гэж хэлээд, гал нээсэн аж. Хамгаалалтынхан сэжигтэй этгээдийг барилга дотор нэвтрэх үед цагдаагийнханд дуудлага өгсөн байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ