Терон, Хэллигийн экс залуутай болзох болжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Шарлез Терон найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр Канадын модель Габрил Эубру гэгчтэй болзох болжээ. Хос өчигдөр Санта Моника дахь нэгэн зоогийн газраар үйлчүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.

 

Өдгөө 44 настай жүжигчин хоёр жилийн өмнө нөхөр Шон Пеннээс салсанаас хойш ямар нэгэн хүнтэй болзож, хайрын холбоо үүсгээгүй юм. Тэрбээр шинэхэн дурлалт залуугаасаа дөрвөн насаар эгч.

 

Сонирхолтой нь Шероны сэтгэлийг татаад буй Габрил 2009 оны эхээр холливуудын нэрт жүжигчин Хэлли Бэрритэй үерхэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ