Царайлаг хоригдол загварын тайзнаа алхав

img

АНУ-ын иргэн Жереми Микс гэх залуугийн зураг өнгөрсөн 2014 оны долоодугаар сард интернэтэд байршсан билээ. Интернэт хэрэглэгчид залууг “Манай гаригийн хамгийн царайлаг хоригдол” хэмээн нэрлэх болсон юм. Тэрбээр хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэмээн буруутгагдаж, 2.3 жилийн хорих ял сонссон аж.

 

 

Тэрбээр ялаа эдэлж дуусаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард суллагдсан билээ.  Сонирхолтой нь тэрбээр ялаа эдэлж байхдаа загварын “White Cross Management” агентлагтай гэрээ  байгуулсан юм. Жереми Микс суллагдсан даруйдаа ажилдаа орж, олон брэндийн сурталчилгаанд тогложээ.

 

Тэгвэл тэрбээр өчигдөр Италийн Милан хотноо зохион байгуулагдаж, Миланы загварын долоо хоногт оролцож, загвар зохион бүтээгчдийн загварыг нийтэд толилуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр хэвлэлийнхэнд Итгэхийн аргагүй юм. Их баярлаж байна. Ирээдүй рүү итгэл дүүрэн алхах болно” гэж ярьсан байна.

 

 

Өдгөө 31 настай Микс 2009 онд хуримаа хийж, 2011 онд охинтой болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
монголчууд аа, тар хүнийг харснаараа дүгнэдэг шүү дээ. Нөгөө тэнгэр заяат, өндөр IQтай гэгддэг монголчууд сүүлийн үед ухаан нь богинохон болж, Богд уулнаас цааш сэтгэхээ больчихсон.
2017-06-20