Г.Ариунбаатарт амжилт хүсч, дуу зохиожээ
...
ОХУ-ын Марийнский театрын гоцлол дуучин, Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатарт зориулан дуу бүтээжээ.
Их британи, умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар амжилттай оролцож романсын төрөлд тэргүүн байрыг эзэлсэн.
Уг тэмцээнд амжилт хүсч цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олон нь “Амжилт хүсье анд минь” хэмээх уран бүтээлийг туурвижээ.
Тус дууны үгийг Л.Гаваасүрэн, аяыг Д.Мөнхбаяр зохиож, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин СТА Г.Дарханбаатар дуулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ