Иерусалимд халдлага болж, нэг цагдаа амиа алджээ

Израйлийн нийслэл Иерусалим хотноо энэ амралтын өдөр террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг халдлагын улмаас үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан амиа алдсан гэнэ.
Хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн этгээд цагдаа руу дайрч, хутгалсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг Хадас Малка гэдэг бөгөөд 23 настай аж. Түүнийг цагдаагийнхан буудаж, аюулгүй болгожээ.
Энэхүү халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн байна.
Иерусалим хотноо өнгөрөгч долоо хоногт дээрхтэй ижил хэрэг гарсан юм. гурван этгээд цагдаагийн ажилчид руу дайрчээ.
Цагдаагийнхан халдага үйлдсэн гурван этгээдийг устгасан бөгөөд тэд палестанчууд байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ