Э.Энхболд ”Говь” ХК-д сарын цалингаа хандивлав

“Говь” ХК-ийн үйлдвэрийн байрны дээвэр шатаж, багагүй хохирол учруулаад буй.
Онцгой байдлын 1500 гаруй албан хаагч 10 цаг ажиллаж, галын унтраасан. Галын улмаас хохирсон Говь ХК-д туслах аян нийгмийн сүлжээнд өрнөж, олон нийт бараа бүтээгдэхүүн худалдан авахаас эхлээд мөнгөн тусламж үзүүлж эхэлсэн.
Тухайлбал загвар өмсөгч Э.Энхболд нэг сарын цалингаа “Говь” ХК-д хандивлахаар болжээ.
Энэ талаар тэрбээр “Говь” ХК-ийнхаа сэргээн босголтод бяцхан хувь нэмрээ гэр бүлийн хамт орууллаа. Мөн өөрийн зүгээсээ 1 сарын цалингаа “Говь” болон ОБЕГ-т хандивлахаар шийдлээ. Бид хамтдаа хүчтэй шүү. Бүгдээрээ хайртай хүмүүсээ баярлуулаад Монголыг дэлхийд сурталчилж байгаа “Говь” брэнддээ хувь нэмрээ оруулцгаая” хэмээн уриалсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ