Хүүхдийн лигийн техникийн зөвлөгөөн маргааш болно

img

МСБХ-ноос хүүхдийн, оюутны, хөгжлийн болон дээд лиг гэсэн 4 том өрсөлдөөнийг зохион байгуулахаар болсон. Харин хөгжлийн лигийн тэмцээний аваргууд тодрох мөч ойртож байгаа бол хүүхдийн лиг энэ бямба гарагт эхлэх гэж байна. Мөн залгуулаад энэ сарын 20-ны өдрөөс оюутны лигийн тэмцээнийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ бямба гарагт ХҮС-ийн спорт танхимд нээлтээ хийх хүүхдийн лигийн тэмцээний теникийн зөвлөгөөн маргааш спортын төв ордны хурлын танхимд 14 цагт болно. Одоогийн байдлаар хөвгүүдийн 19, охидын 18 багийн тамирчид мэдүүлгээ МСБХ-нд ирүүлжээ. Хөдөө орон нутгийг 4 бүст хуваагаад тэндээс шалгарсан багийнхан Хүүхдийн лигт өрсөлдөнө. Мөн Дархан-Уул, Орхон аймгаас ч баг тамирчид ирэх ажээ. МСБХ-ноос анх удаагаа сагсан бөмбөгийн спорт сонирхогч хүүхдүүдийн дунд лигийн өрсөлдөөнийг зохион байгуулж байгаа бол эндээс эхний 6 байрт шалгарсан багийнхан ирэх 3-р сарын 21-25-ны өдрүүэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох УАШТ-д өрсөлдөх эрхээ авах юм. МСБХ-ноос энэ удаагийн Хүүхдийн лигт охид, хөвгүүдийн тус бүр 20 баг оролцуулах аж. Харин ирэх жилийн лигт оролцогчдын тоог өсгөхөөр төлөвлөж байна. Хүүхдийн лигийн албаны даргаар П.Сампилноров ажиллаж байна. Энэ жил МСБХ-ны 50 жилийн ой тохиожбайгаа. Энэ хүрээнд холбооноос тэмцээн, уралдаанаа далайцтайхан зохион байгуулахаар болжээ. А.Алт  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain bna
2012-01-12