Турк, Катарт таван тонн хүнс нийлүүллээ

img

Террористуудын алсаас санхүүжүүлсэн, эх орондоо орогнуулсан гэх шалтгаанаар Саудын Араб тэргүүтэй есөн улс Катараас дипломат харилцаагаа таслаад байгаа юм.  Катар улс террористуудтай холбоотой гэх мэдээллийг батлаагүй боловч “дээрх орнууд хэтэрхий нэг талыг барьж байна” хэмээн шүүмжилжээ.

 

 

Тус улсад өнгөрсөн долоо хоногийн эхээр Иран улс шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг таван онгоцоор илгээсэн бол өчигдөр Турк улс таван тонн хүнсний бүтээгдэхүүнийг Катар руу илгээсэн талаар “www.gulf-times.com” сайт мэдээллээ.

 

Уг мэдээллийг Туркийн Эдийн засгийн сайд Нихат Зебекси баталсан байна. Эдгээр хүнсний эхний ээлжийг онгоцонд тээвэрлэн Катарт хүргэсэн бол үлдсэн хэсгийг нь усан онгоцоор хүргэхээр төлөвлөж буй талаар сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Хэрвээ Катар улс террористуудын алсаас санхүүжүүлсэн, мөн эх орондоо нууж буй террористуудаа Саудын Араб улсад хүлээлгэн өгвөл тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлахаа дээрх улсууд мэдэгдсэн билээ. Эдгээр орнууд дипломат харилцаагаа тасалсаны хариуд агаар болон хуурай замын хилээ хаахаас гадна хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ