Тайра Бэнкс хүүгийнхээ шинэхэн зургийг толилуулав

“Америкийн дараагийн топ модель” шоуны санаачлагч, супермодель Тайра Бэнкс өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд тээгч эхийн тусламжтай анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.
Тэрбээр хэдхэн хоногтой хүүгийнхээ гэрэл зургийг инстаграм хуудсаараа дамжуулан нийтэлж байсан ч өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ шинэ зургийг нийгмийн сүлжээндээ нийтлээгүй юм.
Тэгвэл Тайра Бэнкс энэ сарын 18-нд тохиосон “Аавуудын өдөр”-өөр хүүгийнхээ шинэ зургийг инстаграмдаа байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тайра өнгөрсөн 2015 оноос Ирландын гэрэл зурагчин Эрик Асла гэгчтэй болзох болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ