Өнөөдөр Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Сүхбаатар дүүрэгт нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү болон нийслэл, дүүргийн холбогдох албаныхан, эрүүл мэндийн байгууллагууд, хорооны ӨЭМТ-үүд, иргэд оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Бид элэгний В, С вирусгүй жишиг улс болох зорилттой энэхүү хөтөлбөрийг дэмжин ажиллаж, 2017 онд дүүргийнхээ 40-65 насны нийт иргэдийн 70 хувийг энэхүү шинжилгээнд хамруулахаар зорин ажиллаж байна. Өнөөдөр хөтөлбөрийг таниулах өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэсэн юм.
Өдөрлөгийн үеэр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд /Улсын 1-р төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар Эрүүл мэндийн төв/ хипатитын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллалаа.
Уншиж байна |