Брюссель хотноо амиа егүүтгэхийг санаархжээ

Белгийн нийслэл Брюссель хотноо террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Нэг этгээд Брюссель хотын галт тэрэгний буудал дээр амиа егүүтгэхийг санаархсан байна.
Цагдаагийн ажилтан амиа золиослогч этгээдийг амиа егүүтгэхээс өмнө буудаж, аюулгүй болгожээ. Энэ үеэр жижиг хэмжээний дэлбэрэлт болж, нэг хүн бэртсэн байна. Цагдаагийнхан халдлага болсон бүс нутгийг хамгаалалтадаа авчээ.
Тус улсын өдөр тутмын “La Libre Belgique” сонин “Тэсрэх бөмбөг суурилуулсан бүс зүүсэн этгээд амиа егүүтгэхийг санаархсан” гэж мэдээлжээ.
Брюссель хотноо өнгөрсөн оны гуравдугаар сард цуврал террорист халдлага болж, 32 хүн амиа алдсан. Тус халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс бүлэглэл” үйлдсэн болохыг тогтоосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ