Карла Бруни шинэхэн клипээ гаргажээ

img

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн эхнэр Карла Бруни шинэхэн уран бүтээлээ гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр Британийн алдарт “Rolling Stone” хамтлагын гаргаж байсан “Miss You”  гэх дууг орчин цагийн шинэ хувилбараар фэнүүддээ бэлэг барьжээ.

 

 

Энэхүү уран бүтээл Тэргүүн хатагтай шинэхэн цомог болох “Touch” цомогт багтжээ. Карла Брунигийн “Miss You”  дуу энэ сарын 17-нд “Youtube.com” сайт дээр байршсан бөгөөд өнөөдрийн байдлаар 63 мянган хандалт авсан байна.

 

Тэрбээр 2002 онд Quelqu'un m'a dit гэх цомгоо гаргаж, загварын тайзаа урлагийн тайзаар сольсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ