Оттогийн цогцост задлан шинжилгээ хийлгэхээс татгалзжээ

Хойд Солонгосын Пхеньян хот дахь зочид буудлынха өрөөнд суртал ухуулгын хуудас хадгалж байсан хэргээр АНУ-ын иргэн, Виржиниагийн их сургуулийн оюутан 22 настай Отто Фредерикийг баривчилсан билээ.
Отто жил орчим ял эдэлсэн бөгөөд түүнийг өнгөрсөн долоо хоногт сулласан юм. Тэрээр гэртээ ирэх үедээ ухаангүй байжээ. Харин Отто энэ сарын 19-нд тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан билээ.
Тэгвэл залуугийн гэр бүлийнхэн Оттогийн биед задлан шинжилгээ хийлгэхийг зөвшөөрөөгүй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ талаар Оттогийн эцэг хэвлэлийнхэн “Задлан шинжилгээ хийлгэхгүй. Энэ бол бидний эцсийн байр суурь” гэж хэлжээ.
Оттог сулласаны дараа Хойд Солонгос “Отто Фредерик ботулизм хэмээх ходоодны хүнд хэлбэрийн үрэвсэлт өвчин туссан. Тиймээс нэн даруй суллаж, нутаг буцаахаар болсон” гэсэн юм. Оттогийн биеийг үзэж байсан эмч “Шинжилгээрээр тэрээр ямар нэгэн ботулизм тусаагүй болохыг тогтоосон” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ