Афганистанд банкны өмнө амиа золиосложээ

img

Афганистаны Гильменд мужид байрлах нэгэн банкны урд террорист халдлага болсон талаар “ВВС” агентлаг шуурхай мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас 20 хүн амиа алдаж, олон зуун хүн бэртсэн хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Амиа золиослогч этгээд банкны өмнө тэсрэх бөмбөг суурилуусан суудлын машин дэлбэлсэн байна.  Эрх баригчид энэхүү халдлагын ард “Талибан” бүлэглэл бий” хэмээн мэдэгдлээ.

 

Нийслэл Кабул хотноо энэ сарын 1-нд болсон халдлагаар 90 хүн амиа алдаж, 400 орчим хүн бэртсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ