Банкны өмнө болсон халдлагаар 34 хүн амиа алджээ

Афганистаны Гильменд мужид байрлах “New Kabul Bank” өмнө өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагийн орчимд террорист халдлага болсон билээ.
Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэрэг дэлбэлсэн юм. Тэгвэл энэхүү террорист халдлагын улмаас 38 хүн амиа алдаж, 58 хүн шархадсан талаар Гильменд мужийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалалтадаа авч, зарим бүс нутагт хөл хорио тогтоосон байна.
Энэхүү халдлагын ард “Талибан” бүлэглэл байгаа хэмэн эрх баригчид мэдэгджээ. “Талибан” бүлэглэл 2001 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд өдөр алгасахгүй алан хядах ажиллагаа явуулах болсон юм. Тус бүлэглэл Засгийн эрхийг авахыг санаархдаг бөгөөд үргэлж эрх баригчдаа шүүмжилж, заналхийлдэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ