Чой Сун Шилд гурван жилийн ял оноожээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн дотны найз Чой Сун Шилийг шүүхээс буруутай хэмээн үзэж, ял оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Түүнийг авлига авсан хэмээн буруутгаж, гурван жилийн ял оноожээ. Чой Сун Шил найзынхаа нэр хүндийг ашиглаж, томоохон компаниудаас хандив нэрийн дор их хэмжээний авлига авсан нь мөрдлөгийн явцад тогтоосон байна.
Чой Сун Шил мөн охиноо ямар ч шалгалтгүйгээр охидын сургуульд элсүүлсэн мөн авлигаар олсон мөнгөөрөө гадаадад суралцуулж, тансаг амьдруулсан хэмээн буруутгагдаж, баривчлагдсан юм. Уг хэрэг даамжирсаар Ерөнхийлөгч Пак Ын Хэг суудлаас нь огцруулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ