Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагналаа

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байгаа юм.

Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас тэргүүн байрын шагнал авсан нь монгол уран бүтээл дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Анужинд Шанхайн олон улсын балетын наадмын хүрэл медалийн эзэн болсонд мөн баяр хүргэж амжилт хүслээ.  О.Анужингийн амжилт одоогоос 35 жилийн өмнө ардын жүжигчин, зууны манлай бүжигчин Э.Оюуны Японд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль авчирсан амжилттай дүйж байгааг салбарынхан уулзалтын үеэр танилцуулж байлаа.

Монгол орноо дэлхийд таниулах бодлогыг соёл урлаг, спортоор дамжуулан хийх нь илүү үр дүнтэй. Иймд Засгийн газар урлаг, спортод амжилт гаргасан залуучуудаа дэмжиж хамтарч ажиллана. “Монголын тал нутаг дуу” маань дэлхийн том тайзнаа дуулагдсан нь монгол хүн монгол  бүтээлээрээ дэлхийд өрсөлдсөн анхны тохиолдол боллоо. Монгол урлаг, соёлоор дамжиж монгол бүтээгдэхүүн, монгол брэнд дэлхийд гарах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд Засгийн газраас эдгээр уран бүтээлчдэд олгосон мөнгөн шагналыг гардууллаа.

“Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар танд баяр хүргэж, Монголын үндэсний соёл, Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тань өндрөөр үнэлж, 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов” хэмээсэн батламжийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнд гардууллаа.

Мөн соёлын тэргүүний ажилтан, балетчин О.Анужинд 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосныг гэрчлэх батламжийг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уншигч:
Гоё байсаан, дуучин Долгор ч бас амилуулсан дуу даа, олон улсын тавцангаас шагнал аваагүй л болохоос. Ариунбаатар дүүд улам даруу, улам ухаалаг, улам мундаг байгаарай гэж ерөөе. Монголчууд уг нь ийм л хийморлог ш дээ.Монгол аялгууг гадныхан ойлгож байна гэдэг яруу найрагч, хөгжмийн зохиолч, түүнийг амилуулсан дуучдын агууг илтгэж байна. Амжилт.
2017-06-27

Зочин:
Saihan saluugaar baharhaj bna
2017-06-25
Зочин:
xooloi xoshnog xoer zereg ajillag bn
2017-06-25
Зочин:
demii dee neeh gaihuulaad baih jum bhgui
2017-06-24
үхэр:
Үнэхээр агуу тэнэг үхэр шиг улс Нэг нь хаа хол газраас хөлсөө дуслуулж авьяасаа ундруулж байж шагнал хүртэж байхад бас л нөгөө жижүүрийн муу үгээ хэлээстэй аЯГҮЙ БОЛ ЭНЭ БИЧЭЭД БАЙГАА МАНГАРУУД ГЭРТЭЭ ХООЛ БАЙХГҮЙ ХҮҮХДҮҮД НЬ ӨЛСГӨЛӨН НЭТЭЭС ӨӨР ХИЙХ ЮМ БАЙХГҮЙ ӨР ЗЗОВЛОН АТАА ЖӨТӨӨ АРХИ АВИЛГАЛД ИДЭГДСЭН ШААРНУУД БАЙЖ БАЙГАА ДО БАААРАГГҮЙ ХАРИН ДҮҮ МИНЬ ОДДЫН НЭХ БАЛАЙ ӨВЧИНД БАРИГДЧИХГҮЙХЭН ШИГ ЯВААРАЙ ЭНЭ МУУСАЙЧУУЛ ЮУ ХЭЛЭХ НЬ ХАМААГҮЙ ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙДАГ ЖИНГЭР НОХОЙ ХУЦААД ҮЛДДЭГ ДЭ
2017-06-24
Зочин:
Uu ene chin bas ehner huuhdee hayad amjsan gar yumuu?
2017-06-23
Zochin:
za tegeed tolgoi chin ergev dee, ene ikh hundleliig zev daaj yavaarai daa
2017-06-23
Zochin:
Za tegeed haysan ehner 2 huuhededee mungnusuu uguurui nuguu jujugjin nertei Bayarmaadaa hamag Mungu abaachaad ugub
2017-06-23
zochin:
Huuruhun ohin be
2017-06-23
Зочин:
Засгийн шагнал мангараа
2017-06-23
Pop:
Odoo duu Altjin Ajaagaasaa shagnalaa avna
2017-06-23
Зочин:
З ХҮНЭЭС ЮУ Ч АВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ ДҮҮ ХҮҮ
2017-06-23
zochin:
Erenhiilegch bayar hurgej shagnadag bish biluu, yagaad ene neher shagnaad baigaa yum
2017-06-23