Японд хүчтэй газар хөдлөлт боллоо

img

Японы Нагано мужийн өчигдөр орон нутгийн цагаар 7.02 цагийн орчимд хүчтэй газар хөдлөлт болсон талаар “NHK” агентлаг мэдээллээ.

 

 

Уг газар хөдлөлт 5.7 балл байсан талаар албаныхан уламжлав. Тэгвэл энэхүү газар хөдлөлтөөс хоёр цагийн дараа буюу 9.24 цагийн орчимд Нагано төв хэсэгт 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Эхний газар хөдлөлт Исикава, Гифу, Тояма, Киото, Осака, Хёго, Сидзуока зэрэг 29 мужид мэдрэгдсэн бол Токиод нэг баллын донслолт мэдрэгдсэн байна. Цуврал газар хөдлөлтийн улмаас зарим мужид цахилгаан тасарсан бол олон өрхийн дээвэр нурсан хэрэг гарчээ.

 

Аюулгүй байдлын улмаас албаныхан газар хөдлөлт болсон бүс нутаг болон чичирхийлэл мэдрэгдсэн бүс нутгийн хурдын галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ишикава, Гифү, Тояама, Кёото, Оосака, Хёого, Шизүока, Тоокёо
2017-06-26
ЗОЧИН:
Японд газар хүчтэй хөдөлж,гамшиг болсон нь нэн харамсалтай. Хятадуудыг Монголд бөөн бөөнөр нь оруулан ирж,монгол эмэгтэйчүүдийг хятадтай бэлгийн харилцаанд оруулж,монголыг хятаджуулах ажлыг зохион байгуулж байгааг ард түмэн хүчтэй эсэргүүцэх цаг болжээ.Энэ бол монгол иргэншилтэй эрх мэдэл бүхий хятад цустангуудаар дамжуулан хийж байгаа гэмт явдал мөн.Харин түүний оронд Японтой тал бүрээр ойртон нягтарч,өмхий хятадтай цусаа хутгасан дорвол Японтой цус ойртсон нь хамаагүй илүү дээр гэсэн бодлогыг барих хэрэгтэй.
2017-06-26