Сохор, доголон, дүлий гурав

img

Олон нийтийн сүлжээгээр тарсан энэ зураг олон зуун хүний үзэл бодлыг илэрхийлж буй биз ээ.

 

Гэрэл зургийг твиттерээс авав.

 

Сонгууль болдгоороо болж, өнгөрлөө.  Гэхдээ үр дүнгүй. Товчхондоо ялагч байсангүй.  Үүний бурууг саналаа өгөөгүй 600 мянган сонгогчид тохох тохиолдол цөөнгүй харагдлаа. Мэдээж, төр барилцах эрхээ эдэлж, иргэний үүргээ биелүүлээгүй хүмүүс буруутай. Гэхдээ сонголт байгаагүй учраас тэд санал авах байрыг зориогүй.

 

Сонгогчдын эсэргүүцлээ илэрхийлсэн өөр нэг хэлбэр цагаан хуудас уншуулсан явдал. Саналын байранд очиж, ирцээ бүртгүүлсэн ч нэр дэвшигчдийн хэнд нь ч саналаа өгөөгүй. Мөн л тэдэнд сонголт байсангүй. Нэг үгээр хэлбэл МАН-ын М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатарын хэнийг нь ч Монгол Улсын төрийн тэргүүн байх хэмжээний удирдагч биш гэж үзлээ. Үүний баталгаа нь хэн нь ч олонхын санал авч чадсангүй.

 

Судлаач Д.Уламбаяр ньюс.мн  сайтад өгсөн ярилцлагадаа “Намууд зөв хүнээ нэр дэвшүүлээгүй” гэжээ. Тэрбээр “иргэд төрийн хэрэгт оролцож, саналаа өгөх хүсэл  байгаа ч намууд зөв нэр дэвшигчээ гаргаж ирж чадаагүй байна. Намууд энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа мөнгөний шалгуур тавьж, бүлэглэл фракцийн эрх ашгийг урьтал болгосон байна гэсэн санаа. Санал өгөх хүсэл эрмэлзэлтэй олон хүн байсан ч нэр дэвшигчдийн алийг нь ч нэмэргүй гэж үзсэн...” хэмээн өөрийн санаагаа тайлбарлажээ. Жирийн сонгогч ч, судлаачид ч энэ сонгууль сонголтгүй байсныг үг, үйлдлээрээ хэллээ. Үлгэрт гардаг сохор, доголон, дүлий гурав байсан учраас сонгогчид эрүүл нэгнийг эрэлхийлж байгаагаа илэрхийлж, саналаа өгсөнгүй. Үүнийг сонгогчийн буруу гэж харж болохгүй.

 

Монголчуудын Ерөнхийлөгчөө сонгох гэж буй анхны тохиолдол энэ биш. Дөрвөн ч удаа саналаа өгч, төрийн тэргүүдээ сонгосон. Аль нь ч дахин санал хураалт гэх олныг залхаасан үйл явдал болж байсангүй. Түүхэндээ анх удаа дахин санал хураалт явуулахаар боллоо гэх хар бараан тодотголтой төсвийн мөнгө зарлагадсан үйл явдал үр дүнтэй дуусах нь мөн л эргэлзээтэй. Саналаа өгөөгүй, цагаан хуудас уншуулсан нөгөө хэсэг дахиад эсэргүүцлээ илэрхийлэхийг үгүйсгэх аргагүй.

 

Сонгогчдын энэ сонголт улс төрийн намуудад сануулга өгч байгаагийн илэрхийлэл. Товчхондоо МАН, АН хоёрт Монголын улс төр, төрд эзэн суух эрхийг мөнхөд өгөөд байхгүй гэдгээ ард түмэн хэллээ. Өв залгамжилж буй мэт ээлжлэн төр барьж, сонгууль бүрээр биенээ мөлжиж, идсэн ууснаа илчилдэг бохир арга ажиллагаанаас залхсанаа сонгогчид төсвийн 14 тэрбум төгрөгөөр дэнчин тавьж, хэлж өглөө. Монголын эзэн нь улс төрийн халуун тогоондоо нэгнээ мэрж байдаг МАН, АН биш иргэд, сонгогчид гэдгийг ч томруунаар харууллаа.

 

Төсвийн 14 тэрбум төгрөгийг хийсгэж, төрийн 25 мянган албан хаагчийн хөдөлмөрийг үрсэн сонгогчид дахиад 7.2 тэрбумыг энэ л янзаараа нулимаад өнгөрөхийг үгүйсгэж болохгүй. Дахин санал хураалт бус дахин сонгуулийг, өөр нэр дэвшигчийг, эрүүл нэгнийг хүсч байгаагаа давтан хэлэхийг үгүй гэх газаргүй. Сонголттой сонгуулиар Монгол төрийн тэргүүнээ сонгож, хүссэн хүндээ төрийн эрх мэдлээ атгуулах нь иргэн хүний эрх, үүргийн асуудал. Энэ үүргийг хэн ч зааварлаж, эрхэнд хэн ч халдах учиргүй.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vnen:
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт, дахин сонгуульд зарцуулж байгаа мөнгөнд огт санаа зовох хэрэггүй. Хэрэв бид муу Ерөнхийлөгчтэй болвол тэр хүний гарын салаагаар хэдэн тэрбум төгрөг урсана. Харин сайн Ерөнхийлөгчтэй болвол энэ мөнгийг хэд дахин нугалж, бидэнд олж ирнэ. Энэ мөнгийг сайн Ерөнхийлөгчтэй болохын тулд төлж байгаа сургалтын төлбөр гэж ойлгох хэрэгтэй. Бид нэг хэсэг нь саналаа өгч сурч байна, намууд нь нэрээ дэвшүүлж, ёс зүйд нь хариуцлага тооцож сурч байна гээд сонгуулийн зардлаар гурван саяулаа суралцаж байна гэсэн үг. Зөв хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй.
2017-06-28
vnen:
-Үндсэн хуульд төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байгаа гэж заасан. Ард түмэн эрх мэдлээ эдлэхэд бэлэн гэдгээ сонгуульдаа идэвхтэй оролцсоноороо харууллаа. Мөн эсэргүүцлээ илэрхийлж байна. Сонголтгүй сонгуульд бид саналаа өгөхгүй байж чадна гэдгээ л маш тод харууллаа. Хүчээр хатсан боорцог, еэвэн мэрэх биш үзэж, харж, сонгож байгаад сонголтоо хийнэ гэдгээ харууллаа гэж бодож байна. Хүмүүс үнэхээр хүсч, мөрөөдсөн хүн нь гараад ирвэл өөрийн эрхгүй түүнийгээ дэмжихийн тулд саналаа өгөх юм байна гэдэг нь 2016 оны УИХ-ын сонгуулиар ч, саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар ч харагдлаа.
2017-06-28
Zochin:
Namuud shineer dahin hunee todruulad dahin songuul yavuulbal zuv baihaa
2017-06-28
India end ch gsen:
Zavaan shuu manaihan
2017-06-28
Japan:
Ingej songuuli hiiguu shuu
2017-06-28
Зочин:
songolttoi songuuli husej baina ardiin namaas ENHTUVSHIN.ardchilsan namaas AMARJARGAL.huvisgalt namaas ENHBAYR ... ene gurvaas songoltoo hiimeer baina hen ni garsan ch HARAMSAH ZUILGUI songolt hiimeer baina .....
2017-06-28
Зочин:
YAG UNEN BI DEMJIJ BAINA .ODOO BI DAHIAD TSAGAAN HUUDASIIG SONGONOO DAHIN SONGUULI HEREGTEI SONGOLTTOI SONGUULIIG HUSEJ BAINA ENHTUVSHIN AMARJARGAL EMHBAYR GURVAAS SONGOLTOO HIIMEER BAINA
2017-06-28
Тахир дутуу:
Сохор дүлий доголон бол хүн биш үү. Та энэ залуу болон нийтлэл бичсэн хүн та хүний эрхийг зөрчиж байна .
2017-06-28
ХЭХЭ:
МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОЛ ДҮЛИЙ, ДҮМБИЙ, ҮР БҮТЭЭЛГҮЙ, ЗАЛХУУ ГЭХДЭЭ ТЭДЭН ДУНД ЗАЛЬТАЙ ЗАЙЛХАЙТАЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ НАР Ч БИЙ. ЦӨӨН ХЭДЭН ГАЙГҮЙ ХҮМҮҮС ХААЯ ХАРАГДАЖ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ
2017-06-28
Зочин:
Mongoliin ard tumen uhaantai. Zaril ni tsagaan huudas ogloo zarim ni heniig ni ch ilt demjilgui tentsuuleed haychihlaa. Songoltgui songuuli bailaa
2017-06-28
Иргэн:
Яг үнэндээ энэ 3-аас сонголт хийх боломж надад алга байсан. Над шиг хүмүүс зуу зуун мянгаараа байж дээ.
2017-06-28
Зочин:
Ene yostoi mundag zaluu bna daa
2017-06-28