Киев хотын төвд тагнуулын ажилтан амиа алджээ

Украины нийслэл Киев хотноо суудлын автомашин гэнэт дэлбэрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. “Уг үйл явдлын улмаас нэг хүн амиа алдсан” талаар Украины Батлан хамгаалах яамнаас уламжлав.
Энэхүү хэрэг орон нутгийн цагаар өчигдөр 8.00 цагт болсон байна. Амиа алдсан хүн Тагнуулын Ерөнхий газрын ажилтан байсан гэнэ. Машин орон сууцны дунд зогсч байхдаа гэнэт дэлбэрчээ. Цагдаагийнхан уг хэргийг шалгаж буй бөгөөд “одоогоор сэжигтэй зүйл олоогүй” гэж мэдэгдлээ. Мөн дэлбэрэлтийн үеэр машины ойролцоо явж байсан хоёр хүн бэртсэн байна.
Украины Засгийн газар дээрх хэргийг “санаатай аллага” хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, хэрэгтнүүдийг хурдан барихыг албанхынд үүрэгджээ.
Дээрхтэй ижил хэрэг өнгөрөгч оны гуравдугаар сард гарсан. Салан тусгаарлагчдын хяналтад байгаа Донецк мужид очоод байсан Тагнуулын ажилтан Олекандр Хараберуш болон Украины Аюулгүй байдлын агентлагийн хурандаа нарыг сууж явсан машин гэнэт дэлбэрч, тэд амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ