Араб эр Рианнагийн сэтгэлийг булаажээ

img

Дуучин Рианна нэгэн залуутай усан санд байгаа зургийг шар хэвлэлүүд авч, цахим сайтуудад нийтэлсэн билээ.

 

 

Тэд сэтгүүлчдийг харсан боловч харилцаагаа олон нийтээс нууцлахыг хүсээгүй юм. Хэвлэлийнхэн дуучин бүсгүйн сэтгэлийг татсан эрхмийг хэн болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Рианнагийн найз залуу Саудын Арабын иргэн бөгөөд тус улс дахь автомашины “Toyota” компанийн хувь эзэмшигч, бизнесмэн Хассан Жамеел гэгч байжээ. Тэрбээр өмнө нь олны танил бүсгүйтэй нэр холбогдож байсан юм. Бизнесмэн эр супермодель Наоми Кэмпбеллтэй хэсэг хугацаанд болзож байжээ.

 

Хассан Жамеелийн гэр бүл нийт 1.5 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ