Ракка хотын төвийг террористуудаас чөлөөлжээ

Сирийн Ракка хотын төвийг террористуудаас чөлөөлж чадсан талаар албаныхан мэдээллээ.
АНУ-ын дэмжлэгтэйгээр армийнхан террористуудад цохилт өгсөн байна. Сирид хяналтаа тогтоохыг санаархдаг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл 2014 оны эхээр Ракка хотыг эзлэн авч, нийслэлээ болгосон билээ.
Сирийн армийнхан өнгөрсөн оны зургаадугаар сараас Ракка хотыг эзлэхээр тулаан хийж эхэлсэн юм.
Ракка хотын төвд байсан террористууд болон курдууд хотыг орхихоор улааран тэмцэж эхэлсэн болохыг Пентагон баталж “Бид тэдний замыг хааж, цохилт өгөх болно” гэж мэдэгджээ.
Өнгөрөгч долоо хоногт болсон тулааны үеэр 173 хүн амиа алдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ