Мун Жэй Ин, Трамп нар уулзлаа

img

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэй Ин анхны гадаад дахь айлчлалаа АНУ-д хийхээр гэргийн хамтаар Вашингтон хотноо хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Трамп хүндэт зочноо Цагаан ордондоо угтан авахаар гадна оройн зоог барьцаажээ. Удирдагчид хурцадмал байдалтай байгаа Солонгосын хойг, Хойд Солонгосын цөмийн хүчин чадал болон Өмнөд Солонгосын хил орчимд байршуулаад буй пуужин эсэргүүцэгч “THAAD” төхөөрөмжийн асуудлаар ярилцахаар төлөвлөж буй талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

 

Хөх ордны тэргүүний айлчлал өнөөдөр дуусах билээ.

 

Тэрбээр Энэхүү айлчлал “Пхеньяныг өдөөн турхирсан үйлдэл биш. Би Хойд Солонгост айлчлах туйлын сонирхолтой байгаа” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ