Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагнал бий боллоо

Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцөд шинэ шагнал бий болж, өнөөдөр анхны эзэддээ хүрлээ. Энэ нь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагнал бөгөөд түүний зохиол бүтээлийг хойч үедээ таниулах, монгол уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь алдаршуулах зорилготой юм. Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналыг түүний үр хүүхдүүд нь санаачилж “Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог шийдэл бүхий бүтээл”-д олгож байхаар боллоо.
Мөн өөр нэг шинэ шагнал энэ салбарт нэмэгдсэн нь Доктор профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн нэрэмжит шагнал юм. Уг шагналыг “Монголын орчин цагийн утга зохиол судлал, шүүмжлэлийн бүтээл”-д олгох юм.
Шинээр мэндэлсэн уг хоёр шагналын анхны эзэд тодорсон бөгөөд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналын анхны эзнээр хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа, СГЗ Д.Цэдэвийн нэрэмжит шагналын анхны эзнээр доктор профессор С.Байгалсайхан нар тодорлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ