Их хурлын төсөл дэмжигдсэнгүй
Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаас Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гарсан.
Энэ удаагийн хурлаар мөн намын их хурлыг ирэх сард зохион байгуулах төсөл, Намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар төсөл өргөн барьсан боловч дэмжигдээгүй юм.
Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг маргааш Ардчилсан намын байран дээр 11.00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.
Мөн яг одоо Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэгийн өрөөнд З.Энхболд, Д.Одхүү нарын гишүүд хуралдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ