Гавьяат яруу найрагч А.Эрдэнэ-Очир

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаав.
Мөн СХД-ийн 1-р хорооны иргэн, зохиолч Нумандоржийн Халзаа, Интерком сиди ХХК-ийн ерөнхий захирал Донойн Цэдэн-Иш , Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ахлах редактор Базаржавын Нацагдорж, Монголын үндэсний олон нийтийн радиогийн ахмад нэвтрүүлэгч Дүгэрсүрэнгийн Шатархүү нар тус тус СГЗ цол хүртлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ