Р.Амаржаргал: Эхлэж гэрээнээс зугтаж гарсан нь МАН

img

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 35 дугаар хурлын талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. -Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас албан ёсоор гарахаар боллоо. Энэ шийдвэрийн талаар та юу хэлэх вэ? -Би энэ асуудлыг жилийн өмнө ярьж байсан. Тухайн үед бид ийм шийдвэр гаргах цаг нь өнгөрчихөөд байна гэж байсан. Оройтсон ч гэсэн ийм шийдвэр гарсанд баяртай байна.  -Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сарын хугацаа үлдсэн байлаа. Үйл ажиллагааны тайлангаа 100 хувь тавих байсан Ардчилсан нам гэнэт Хамтарсан Засгийн газраас гарч, замаасаа буцаж байгаа нь хариуцлагаас мултарч байгаа хэлбэр гэсэн шүүмжлэл байгаа? -Тийм хэмжээний улс төр хийхээ МАН мэднэ. Тэр бол нээх гайхаад байх шинэ зүйл биш. Харин ч ийм зүйл яриагүй бол бид гайхах байсан юм. Би нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Энэ хоёр намын хамтран ажиллах гэрээнд заасан зүйлүүдээс биелэгдэх боломжтой зүйлүүд нь бүгд биелэсэн. Биелэгдээгүй үлдсэн гэж хэлж байгаа тэр зүйлүүд нь тодорхойлолтоороо биелэгдэхгүй зүйлүүд. Тиймээс үүнийг биелүүлнэ. Үлдсэн зургаан сарын хугацаанд амжуулна гэж байгаа нь тархи угаах гэж үйл ажиллагаа. Тиймээс ингэж ард иргэдээ басамжилж, худлаа ярьж болохгүй. Бид хийж чадах зүйлээ хийгээд, чадахгүй зүйлээ тодорхойлолтоороо чадахгүй юм байна гэдгээ сая хэллээ. -Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хамтран ажиллах даа эрх баригч нам хэр шударга ажилласан бэ. Өөрөөр хэлбэл, томилолж байгаа сайд нар, бодлогын төвшинд ямар байсан бэ? -Хоёр өөр үзэл баримтлалтай улс төрийн хүчин хамтарч ажиллахад мэдээж зөрөлдөх зүйл байна. Аль алинынхаа онцлогыг тусгаад явах хэцүү. Гэхдээ бид өөрсдийн тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө чадлынхаа хэрээр ажилласан. Ямартаа ч ирэх сарын 1-нээс эхлээд Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр сая төгрөгнийн хувьцаа орж ирнэ. Бид энэ заалтаа биелүүлж чадсандаа сэтгэл хангалуун байна. Хувьсгалт намын бэлэн мөнгөний асуудал яах нь бидэнд сонин биш. Тэд өөрсдөө шийднэ биз. -Хоёр намын байгуулсан гэрээний 5.3-т аль нэг талын санаачлагаар гэрээг цуцлах эрх зүйн орчин байхгүй гэдгийг тусгасан байдаг. Энэ гэрээний заалт яах юм бэ? -Тийм. Гэхдээ энэ заалтын өмнө аль нэг нам нь ямар нэгэн зөрчил үүссэн гэж үзвэл Хамтарсан Засгаас гарах санал гаргаж болно гэсэн байгаа. Тиймээс энэ дээр асуудалгүй. -Энэ заалт дээр дөрөөлөөд Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас нэрээ татсанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Учир нь талууд харилцан зөвшилцөж энэ шийдвэрийг гаргаагүй гэсэн яриа байгаа? -Нэг инээдтэй зүйл хэлье. Та нар битгий гайхаарай. Хамтарсан гэрээг бид амьхандаа МАХН-тай байгуулсан. Тэгтэл одоо МАХН байхгүй болчихсон. Тэгэхээр энэ гэрээг одоо дүгнэхэд хэцүү болж байгаа юм. Нарийндаа ярьвал, энэ гэрээнээс зугтаж гарсан нь МАН шүү дээ. -Намын зарим гишүүдийн зүгээс АН Хамтарсан Засагт орж ажилласнаар баруун төвийн үзэл баримтлалаа алдаж, хоорондоо уусах үзэгдэл ажиглагдсан гэдэг? -Тэр үнэн. Хэтэрхий хавтгайрсан халамжийн бодлого бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд явуулсан. Эцэстээ энэ маань нийгмийг сүйтгэх хэмжээнд хүрч, халдварт өвчин шиг болж түгшүүр зарлахаар боллоо. Ийм замаар бид цааш явж болохгүй нь. Нийгмийн баялаг нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн өсөлт байгаад байна гээд байгаа боловч яг хаана нэмэгдээд байгаа нь мэдэгдэхээ болилоо. Ядуурал нь нэмэгдээд байна. Хамаг юм нь сайхан болоод байна гэж яриад байгаатай огт авцалдахгүй байгаа. Энэ нийгмийн баялагын хуваарилалтыг шударга болгох асуудлыг бид нэгт тавих ёстой. Дараа нь нийгмийн баялагыг хүртээд байгаа 20-30 хувь нь үлдсэн хэсэг буюу ард түмнийхээ амийг бариад 21 мянган төгрөгийг авч бай, дээрээс нь жаахан юм өгье, өшөө жаахан чанга дуугарвал дахиад жаахан юм өгье гээд л амыг нь таглаад ийм л зүйл рүү явах гээд байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Манай намын үзэл баримтлал, үнэт зүйлс энэ бүхэнд нийцэхгүй. Бид ажил хөдөлмөр гэдэг зүйлийг л эрхэмлэх ёстой. Үүн дээрээ тулгуурлаж хүн баян чинээлэг амьдарна. Энэ үзэл баримтлалаа үнэхээр бид мартсан. Тиймээс энэ бүхнээ эргэн санаж, унаган хөрсөн дээрээ буух цаг болсон. -Нэгэнт Засгийн газраас нэрээ татах шийдвэр ҮЗХ-ны хурлаар баталгаажсан тул Ардчилсан намыг бензин, шатахууны үнийн өсөлтөд бүр илүү буруутгах хандлага ажиглагдах байх? -Тэр бол МАН-ын ганц чаддаг юм. Хэн нэгэн буруутанг олж тэр хүн дээр бүх зүйлийг наадаг. Энэ бол гайхамшигтай шинэ зүйл биш. Үүн дээр АН хамаагүй. Харин аз таарч манай намын даргын мэдэгдэл урд өдөр нь гарсан. -ҮЗХ-ны гишүүдийн зүгээс намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөх төлөв ажиглагдсан. Та үүн дээр юу хэлэх вэ? -Тийм зүйл байхгүй. С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цужэнг:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-27
Your Name...:
HU nam dandaa hulgaildag huurdag araas hutga durdeg bzdee yaj novshirdgiin martaagu bna arai gaigu n AN shde
2012-01-16
zochin:
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. /Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-16
Mongolchuud aa. Irex 6-r sard bolox songuuliar ard niiteeree Ardchilsan Nam deer ni Irgenii Zorig Nogoon Namd itgel vzvvlsen shig vzvvleed vzvel yasan yum be. ta bvxen yu gj bodoj bna daa. Sanal bodloo xuvaaltsaach
2012-01-15
-Bid 1990 ond Ardchilsan Mongol Ulsiin toloo songoltoo xiisen. Ongorson 20 jild aldsanaasaa onoson ni ilvv bolov uu gej naidaj baina. -Ardchilliig ulam sain bexjvvlexiin tuld ali ch shatnii songuulid xvniig songogdsonii daraa boloxgyi bol ergeegeed tatdag ter togtoltsoog bii bolgox xeregtei baina. - Ardchilsan Nam ardchilliin tvvchee boloxoo xaruulaach. Ene uls oron chn xalamjiin totoltsootoi bolj ter Grekiin araas ororxod oirxon bna shv dee
2012-01-15
Oroitson ch gesen Zasagaas garsan ni bolj dee.
2012-01-15
-Bid 1990 ond Ardchilsan Mongol Ulsiin toloo songoltoo xiisen. Ongorson 20 jild aldsanaasaa onoson ni ilvv bolov uu gej naidaj baina. -Ardchilliig ulam sain bexjvvlexiin tuld ali ch shatnii songuulid xvniig songogdsonii daraa boloxgyi bol ergeegeed tatdag ter togtoltsoog bii bolgox xeregtei baina. - Ardchilsan Nam ardchilliin tvvchee boloxoo xaruulaach. Ene uls oron chn xalamjiin totoltsootoi bolj ter Grekiin araas ororxod oirxon bna shv dee
ìàí- ãýýä íýðýý àâàõàä àí- õàí ãàðàõ ¸ñòîé áàéñàí.
2012-01-12
àíõíààñàà ñòàíäàðò áóñ. ñîíãóóëü ëóéâàðäààä òºðèéí ýðõèéã õóóëü áóñààð àâñàí. ìàõí -òàé ãýðýý õèéñýí. îäîî ìàí- áîë÷èõñîí ýíý çàñàã ¸ðººñºº õóóëü áóñ îäîî áàÿðààñ ºâëºæ àâñàí áàòáîëäûí çàñàã õóóëü áóñ...... îãöðóóëàõ ¸ñòîé.
2012-01-12
hu nam alga bolson bizdeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
2012-01-12
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. / Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-12
амаржаргал гишүүнээ та бас нэг ингээд дуугарах хэрэгтэй шдэ дандаа төвийг сахина гэж юу байсийн бэ сайн байна одоо алтантуяаг огцруулахад идэвхийлэн оролцоно гэж найдаж байна таньд амжилт
2012-01-11
hariutslagaas zugtaj bgaag chin MAN bish bid songogchid helj bna hujaa minee
2012-01-11
Your Name...:
HU nam dandaa hulgaildag huurdag araas hutga durdeg bzdee yaj novshirdgiin martaagu bna arai gaigu n AN shde
yg unen gaihaad baih yumgui ee Hu nam gereeneesee oorsdoo zugtsan
2012-01-11
hahahahahaha. sandrahdaa aavynhaa tolgoig maajiv gedeg ni boljee
2012-01-11