Н.Энхбаярын улстөрийн хараанд С.Ганбаатар “ зэрэг нэмсэн” сонгууль

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Сонгуулийн жилүүд дуусгавар болж, амралтын үе эхэлсэн зуны дэлгэр цаг улс төр намжаагүй, улстөрчид унтаж чадахгүй хөрвөөцгөөж байна.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар парламентад дахь улс төрийн хүчнүүдэд ялалтын бялуу хуваах, хариуцлага тооцож, дүн тавих асуудал яаран хөвөрлөө. Эхнээсээ ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, алдаа оноогоо хэлэлцээд, дүгнэлтээ хийж байна.

 

Анхан шатны санал хураалтаар багахан саналын зөрүүтэй  өрсөлдөөнөөс  хасагдсан ХҮН-ын дарга асан С.Ганбаатарын  хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль МАХН-ын дэд даргын албан тушаалыг авчирлаа. УИХ-ын сонгуулиар өвдөг шороодон, албан тушаал ч үгүй, нам ч үгүй хоцорсон С.Ганбаатарын хувьд МАХН ээлтэй байна. 

 

Өөр хүчний эрхмийг чирэн авчирч, өглөө нь намын  батлахаа гардуулж,  орой нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэнд МАХН-ын гишүүд дор бүрнээ дургүйцсэн ч удирдлагадаа илээр илэрхийлэх зүрх хүрээгүй. Дэмий л хананы цаанаас "С.Ганбаатарыг дэмжихгүй" гэдгээ илэрхийлцгээж харагдсан.  Хана ч чихтэй гэдэг л дээ, уг нь.

 

Тэгээд ч МАХН  нийтийн бус нэг гэр бүлийн нам гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрдөг. Ер нь улс төрийн хүчнүүд, улстөрчид зүүний, барууны чиглэлээ умартан,  эрх ашгийн төлөө  сонгуулиар нэгддэг нь стандарт бус  үйлдэл хэвийн үзэгдэл болсон.

 

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өрсөлдөж чадаагүй  ч намаасаа нэр дэвшигчийн сонголтоо “онож”, парламент дахь ганц суудлынхаа хүчийг харууллаа.  Тиймээс ч ажиглагчид Н.Энхбаяр улс төрийн харааг шагшиж байна лээ.  

 

Эрх баригч, сөрөг хүчний удирдагчдын саналыг хувааж, сонгуулийн түүхэнд анх удаа дахин санал хураалт явуулахад хүргэсэн нь парламентад ганц суудалтай МАХН-ын хувьд амжилт юм.

 

Гэхдээ МАХН-ын гишүүдийн гомдол тайлагдаагүй байгаа. МАХН-ыг парламентад суудалтай болгосон УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Ганбаатарыг дэмжихгүй гэдгээ эхнээс нь мэдэгдэж байсан. Гэвч эрхэм гишүүний байр суурь МАХН-ын удирдлагын түвшинд хүрч нөлөөлөхгүй.  Ямар шийдвэр гаргах нь  намын даргын мэдлийнх. Ямартай ч  эрх ашиг намын дэд дарга, УИХ-ын гишүүн хоёрыг нуруу нуруугаа харуулах бус нэгэн зүгт зориход чиглүүлэх байх. 

 

Эдүгээ МАХН хоёр дэд даргатай болж байна. Нэг нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар.  МАХН-ын тухайд ирэх өдрүүдэд 2020 оны сонгуульдаа ханцуй шамлан орох биз. С.Ганбаатарын МАХН-ын  дэд даргын албан тушаал ч 2020 онд тус намыг парламентад олон суудалтай,  наанадаж сөрөг хүчний түвшинд авчрах даалгавартай ирсэн байж таарна. Яагаад гэвэл үнэгүй юм гэж үгүй, дундаа улстөрд. 

 

Гурав дахь хүчний орон зай, МАХН-ыг гишүүн О.Баасанхүү парламентад төлөөлөн, ганц дайчин ганцдахгүй гэдгийг нотолж байгаа. Тэрбээр чуулган, байнгын хорооны хэлэлцэх асуудал бүрт асуулт тавьж, байр сууриа хэлж, МАХН-ын дуу хоолой болж, бүрэн төлөөлж байгаа билээ. 

 

Харин бусад нь буюу МАХН-ын дотоод аппарат ирэх өдрүүдэд нийслэлд бүгээд байхгүй биз. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараагаар МАХН үйл ажиллагаагаа орон нутагт чиглүүлсэн. Тиймээс  тэд дээрх арга барилгаа бататган, орон нутгаар явж,  иргэдтэй уулзалт хийн, , эрх баригч, сөрөг хүчний  үйл ажиллагааг шүүмжилсэн бодлогыг барьж ажиллах  биз.  

 

Дараагийн сонгууль хол хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээ дүгнэн, хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа тэлэх нь МАХН-ын даргын алсын хараа гэж үзэх нэгэн ч байна лээ. Ер нь Н.Энхбаяр парламент дахь гуравдагч хүчнээс сөрөг хүчин бус эрх баригч болох чин эрмэлзэл тээж байгааг ч үгүйсгэхгүй. Учир нь гуравдагч хүчин МАХН-д "өөр гарц" бий 

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
enxbayr darga odoo bolnoo ingej ard irgeded muuxai xaragdaxaa bolio ta xiisen ajilalban tushaaltai blaa ta niited muuxai xaragdax bolox geed bn shuu taniig ix demjij bsaaan odoo bol oilgoson tiim boloxoor uuriin sain duraaraa ajlaa xiidee turd ta xereggui
2017-07-31
иргэн:
Энэ хоёрын нөхөрлөл удахгүй ээ, үнэхээр л Ганбаатар шударга юм бол.
2017-07-21
Wtf:
Ganbaatariig bi demjdeggve. Ghdee saynii songuuliid tvvnii awsan sanaliig haraad vneheer gaihsan shvv. Tiim ih hvn tvvnd sanal ugnu chinee sanaagvi.
2017-07-20
bidnar bidnuus:
Enhbayr idleel gedeg bailaa uulaa l gedeg baisan gehdee ter eh ornoo zaraagui yumaa ene hulgaich nar shig baigaagui eee bi enhbayriig bosood irvel dagaad bosnoo nadad aldah yumgui eee
2017-07-20
Зочин:
Хараад байхад МАХН ын рейтинг нийт массын дунд маш өнлөр болжээ. Саяын сонгууль үүний нотолгоо. Хэрэв Баттулга, Ганбаатар нарын дунд өрсөлдөөн болсон бол Ганбаатар ялах байсан . 20 оны их хурлын сонгууль нэлээн хэдэн суудал авч, 21 оны ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаяр гэдэг хүн ялах нь тодорхой болсон гэдгийг сая харлаа.
2017-07-20
Зочин:
ТА НАРЫН ХЭН НЭГЭН ДЭВШЭЭД МЯНГАН ХҮНИЙ САНАЛ Ч АВЧ ЧАДАХГҮЙ БАЙж муулахаа болио дурак МАН- АЙХАН
2017-07-20
Зочин:
Hudalch hulgaich 2 her holyavah bol dooo ha ha ha
2017-07-20
Зочин:
Hudalch hulgaich 2 her holyavah bol dooo ha ha ha
2017-07-20
Ard:
Ene namd hench uguhgui shuu dee! Mongoliig ankh suiruulsen hun biz dee. Ichihgui yumaa! Hulgailsan mungu ih bolohoor baragdahgui bgaa bh!
2017-07-20
ЗОЧИН:
ЧАМД САНАЛ ӨГЧ БОЛНО ДААНЧ ӨМНӨХ ТАНГАРГАА УМАРТДАГ ГАНБУУШ
2017-07-20