Б.Шаравын эмчилгээний төлбөрийн 50 хувийг “MCS” групп гаргажээ

img

 

Төрийн шагналт, Урлагийн гавъяат Зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Б.Шарав БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 10-нд ходоодны хавдрын хоёр удаагийн хагалгаанд оржээ.

 

Эхний мэс заслын төлбөрийн 50 хувийн зардлыг “MCS” группээс гаргаж, шаардлагатай эмнэлгийг олж холбоо тогтоосон аж.

 

Хөгжмийн зохиолч Б.Шарав эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа аж. Хагалгаа, эмчилгээний зардалд одоогоор 60 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдын эрчимт эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.

 

Иймд “Сэтгэлийн эгшиг” хандивын аяныг эхлүүлээд байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Баярлалаа. Од захиралд. Гэхдээ бүрэн бүрэн биш шинжилгээ, хагалгаа, эмчилгээний зардлын гуравны нэгийг даасан. Гэвч энэ нь чамгүй их мөнгө, халуун сэтгэлийн өглөг, хариу нэхээгүй тус байлаа. Түүнийг нь өөр хүмүүс хэтрүүлж шоудаад байна уу даа гэж бодогдох...
2017-07-21