Согтуу жолооч, согтуу явган зорчигчдыг мөргөжээ

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн өдөр /2017.07.20/ 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ.
2017.07.20-ны өглөө 07 цагийн орчимд СБД-ийн нутаг, 5-н буудлын замд амины T.Prius маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Т,Г нарыг мөргөж гэмтээсэн байна. Тухайн үед явган зорчигч нар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байжээ.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ