Бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлийг шүүхэд шилжүүлжээ
2017-07-27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр үүссэн бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ.

 

Өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Тоёота-4 runer маркын 0308...” улсын дугаартай автомашинтай иргэд 1 тэрбум 89 сая төгрөгийн бэлэн мөнгө тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгасан.

 

Мөн 2017 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Sonata-6 маркын 8893...” улсын дугаартай автомашинтай залуус 91 сая төгрөгийн бэлэн мөнгийг тээвэрлэж явсныг илрүүлсэн.

 

Эдгээр үйлдэл нь хууль бус, бэлэн мөнгийг сонгогчдын санал худалдан авах зорилгоор тараах гэсэн захиргааны зөрчлийн материалуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж, тус тусын нутаг дэвсгэр дэх шүүхэд шилжүүлсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
60 тэрбумын хариуу
2017-07-28
Зочин:
Khulgain l yum bish bol khen khaashaa yu abch yawakh ni yamar khamaa baina. Taraaj baigaag ni kharaagvi khoino khooson khardlaga .
2017-07-28
zochin:
ulsiin 0rlogo bolgoo ho
2017-07-28
Зочин:
60 terbumaa iim khurdan shalgaad shuukhed uguuch, ter mie, enkhbold , durak sanduy ene teree iim khurdan shalgaach
2017-07-27
Зочин:
Одоо тэгээд ерөнхийлөгчийн мөнгө болохоор яаж ч чадахгүй биздээ! Луйварчингууд улсын хөрөнгөөр туйлж байна даа!
2017-07-27
irgen:
nogoo zagdaa manai tald , aih um baihgui geed yarj baisan zaluus mon bolov uu
2017-07-27