Орос, Балтын тэнгисийн орнуудыг заналхийлж байна

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пейнс Эстонид зохион байгуулагдаж буй “НАТО”-ийн гишүүн орнуудын уулзалт дээр үг хэлэхдээ “ОХУ-ыг Балтын тэнгисийн орнуудыг түрэмгийлж, айлган сүрдүүлж байна" хэмээн мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Дэд ерөнхийлөгч “Вашингтон амласан ёсоороо Балтын тэнгисийн орнуудыг хамгаалах болно. Эдгээр орнуудыг ОХУ заналхийлж буй олон нотолгоо бидэнд бий. Тэдний хийж буй үйлдэл нэг үгээр халдлага юм” хэмээн мэдэгдсэн байна.
Балтийн тэнгисийн орнууд болох Эстони, Литва, Латви улсын дотоод асуудалд ОХУ санаатайгаар оролцож байна гэв.
АНУ-ын Конгресс өнгөрөгч долоо хоногт ОХУ, Иран болон Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавихаар тохиролцсон билээ. Уг хоригийн хариуд Москва эх оронд нь байгаа Америк дипломатчдын тоог бууруулж, шат дараатай хоригууд тавихаар болсноо зарласан.
ОХУ-ын Украины Крым болон Сирид хүч түрэмгийлэн цэргийн ажиллагаа явуулж буйг Вашингтон эрс буруутгаж, хориг тавихаар болсон билээ. Вашингтон өнгөрсөн 2016 онд Балтын тэнгисийн орнууд руу цэргээ илгээхээр болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ