Москвагийн шүүхийн байраас сэжигтнүүд зугтаахыг санаархжээ

img

ОХУ-ын нийслэл Москва хотын шүүхэд сэжигтэн этгээдүүд зугтахыг завдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Сэжигтнүүд зугтахыг санаархсаны улмаас хамгаалагчид аргагүй эрхэнд гал нээсэн байна. Уг үйл явдлын улмаас гурван сэжигтэн амиа алдаж, Аюулгүй байдлын гурван офицер шархаджээ.

 

Нийт таван этгээд зугтахыг санаархсан бөгөөд тэд шүүхийн танхимд орж ирсэн даруйдаа хажуудаа зогсч байсан хамгаалагчийн бууг булаан авч, зугтахыг оролдсон аж.

 

Сэжигтнүүд нь “Grand Theft Auto” видео тоглоомоос санаа авч, өөрсдийгөө “GTA Gang” гэж нэрийдсэн бүлэглэлийн гишүүд байсан гэнэ. Төв Ази үндэстнүүдээс бүрдсэн тус бүлэг 2012-2014 оны хооронд 17 мотоциклтой хүмүүсийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yahav dee huurhii mini:
eh orond ni huuli juram baihgui bolj hedhen mungutei hun uvug deesiinh ni tolgoi deer sheej bgaaag haraad tesehgui end tend heseg busgaaraa iim yum hiij l baidag sh dee
2017-08-02
зочин:
Ноцтой гэмт хэрэгтнүүдийг гавтай нь байлгадаггүй юм бх даа
2017-08-02