Хятадын консулын газар руу гал нээсэн этгээд амиа егүүтгэжээ

АНУ-ын Лос Анжелес хот дахь БНХАУ-ын Консулын газар руу нэг этгээд гал нээсэн хэрэг өчигдөр гарсан талаар “www.latimes.com” мэдээллээ.
Нэг этгээд Консулын газрын төв хаалганы урд олон удаа гал нээжээ. Гэмт этгээд цагдаагийнхан хэргийн газар ирэх үед өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн гэнэ.
Зэвсэгт этгээд БНХАУ-ын иргэн байсан бөгөөд хэргийн шалтгаан тодорхойгүй байна. “Уг үйл явдлын үеэр ямар нэгэн хүн бэртэл аваагүй бөгөөд хэргийн газрын цагдаагийнхан хамгаалалтадаа авсан” талаар Лос Анжелес хотын цагдаагийн офицер Сал Рамирез мэдэгдэв.
Өнгөрсөн 2011 онд дээрхтэй ижил хэрэг гарч байжээ. Хятадын Хүний эрхийн нийгэмлэгийн нэгэн гишүүн Консулын газар руу олон удаа буудаж, дургүйцлээ илэрхийлж байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ