Хугацаа нь дууссан гурилнаас 8 үхэр хорджээ

2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 7 дугаар хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Нүүдэл Жи" ХХК нь хадгалалтын хугацаа дууссан, муудсан хэрчсэн гурилыг устгалд оруулалгүй ил задгай малын бэлчээрт хаяжээ. Улмаар 5 өрхийн 8 толгой үхэр хордож үхсэн байна.
Газар дээр нь мэргэжлийн хяналт, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч нар хамтран ажиллаж, хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлжээ.
Хордож үхсэн малыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж устгалд оруулах ажлыг "ТУДА" ХХК-ын мал эмнэлэг хариуцан ажиллах аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ