Медведев: АНУ-ын эрх баригчид бидэнтэй худалдааны дайн зарлалаа

АНУ-ын Конгресс өнгөрөгч долоо хоногт ОХУ тэргүүтэй гурван орны эсрэг хориг тавихыг дэмжсэн билээ.
Уг үйл явдлын дараахан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эх оронд нь ажиллаж буй АНУ-ын дипломчдын тоог бууруулахаар болсноо зарлаж, Вашингтоны үйлдэлд сэтгэл дундуур буйгаа мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессийн баталсан хоригт гарын үсэг зурсанаар тус улс Оросын эсрэг дахин шинэ хориг авахаар боллоо.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев дээрх асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ерөнхий сайд “Миний харж буйгаар АНУ-ын эрх баригчид бидэнтэй худалдааны дайн зарлалаа. Тэдний үйлдэл хэтэрхий нэг талыг харсан шийдвэр. Тэд ямар ч баримтгүйгээр биднийг гүжирдэж байна” гэж мэдэгджээ.
ОХУ-ын Засгийн газрын Сири болон Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай холбогдуулан хориг тавьж буйгаа Конгресс уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ