Венесуэлийн Үндэсний ассамблейн гишүүд тангарагаа өргөнө

img

Венесуэлийн Үндэсний ассамблейн 545 гишүүнийг сонгох сонгууль өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Тэгвэл өнөөдөр Үндэсний ассамблейн анхны хуралдаан зохион байгуулагдахаар болжээ. Уг хуралдааны үеэр гишүүд тангарагаа өргөх гэнэ.

 

 

Өнгөрөгч сард болсон дээрх сонгуулийг сөрөг хүчин болон олон нийт хууль бус хэмээн эсэргүүцэж, томоохон хотуудад жагсаал зохион байгуулсан юм.

 

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цагдаагийнхан жагсаалыг хүчээр тарааж, иргэдийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан Сөрөг хүчний тэргүүн болох гурван эрхмийг баривчилсан.

 

Сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадуро эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд хууль бусаар сонгууль зохион байгуулсан, Үндэсний ассамблейн гишүүдийг сонгох сонгууль эхлэлээсээ төгсгөл хүртлээ маш олон хууль зөрчсөн гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч “Сөрөг хүчний хорлон сүйтгэх ажиллагааг Үндэсний ассамблей зогсоох болно” гэсэн юм.

 

Сөрөг хүчнээр удирдуулсан олон сая иргэн өнгөрөгч тавдугаар сараас эхлэн Ерөнхийлөгчөө огцрохыг шаардах болсон. Олон сар үргэлжилсэн мөргөлдөөний үеэр 120 орчим хүн амиа алдсан болохыг НҮБ мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ