Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал УДШ-ийн Хяналтын шатны шүүхэд болж байна.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болсон. Шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч яллагдагч нарын гомдлын дагуу шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэж байгаа юм.
Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар оролцож байгаа юм. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34.4 дүгээр зүйлд:
1.Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
2.Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна:
2.1.төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх;
2.2.өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол;
2.3.арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх;
2.4.хамгаалалтадбайгаа гэрчийн мэдүүлгийг уншиж сонсох, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримтыг шинжлэн судлах.
3.Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ.
4.Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахтай холбоотой ил болгохыг хориглосон мэдээллийг танилцуулахдаа холбогдох хуулийг баримтална.
5.Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно гэж тус тус заасан байдаг.
Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авсангүй, хаалттай явуулж байна.
Н.Нягт
Уншиж байна |