
Ираны цөмийн физикч эрдэмтэн халдлагад өртөн амиа алджээ. Мустафа Ахмади Рошан хэмээх цөмийн физикч эрдэмтэн Ираны цөмийн хөтөлбөрийн идэвхтэй албан хаагчдын нэг байсан гэнэ.
Ираны цөмийн физикч эрдэмтэд амиа алдсан тохиолдол жил бүр гардаг юм. Энэ нь тус улсын цөмийн хөтөлбөрийг зогсоохыг хүссэн улс орнуудын тагнуулын байгууллагын ажиллагаа хэмээн Ираны талаас тайлбарладаг юм.
Өнөөдрийн халдлагыг Израйлийн тусгай албадын захиалгаар хийсэн байх талтай хэмээн ираны тал сэжиглэж байгаа гэнэ.
Мустафа Ахмади Рошаныг машинтайгаа зорчиж байх үед нь мотоциклтой үл мэдэгдэх этгээд гүйцэн ирж соронзон туузаар бэхэлсэн тэсрэх бодис машины бөөрөнд нь наагаад зугтан алга болжээ. Улмаар хэдхэн мөчийн дараа дэлбэрэлт болж эрдэмтэн амиа алдсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ