Трамп амлалтаа зөрчиж, амралтаа авлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд анхны албан ёсны амралтаа авсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. Тэрбээр ийнхүү долоон сарын дараа анхны амралтаа авч буй юм.
Ерөнхийлөгч Нью Жерсигийн Бэдминстерт амрахаар болжээ. амралтын өдрүүдэд тэрбээр гольф тоглож, улстөрийн талаар юу ч бодохгүй байхаар шийдсэн байна.
Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обамаг албан ёсны амралтаа авах бүрт твиттер хуудсаараа дамжуулан шүүмжилж “Би амралт авдаггүй Ерөнхийлөгч болно” хэмээн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэг бус удаа хэлж байсан удаатай.
Трампыг амралтаа авсаны дараахан нийгмийн сүлжээн дэх идэвхтэй хэрэглэгчид түүнийг шүүмжилжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ