Хятад, Хойд Солонгост шаардах бичиг хүргүүллээ

НҮБ-ын Аюулгүй зөвлөл өнгөрөгч долоо хоногт Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавих, өмнөх хоригийг нь улам чангаруулахыг дэмжсэн билээ.
АНУ-ын эрх баригчид дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, БНХАУ-ыг Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаах ажиллагаанд илүү оролцоотой байхыг хүссэн юм.
Тэгвэл өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгосын эрх баригчдад хандан цөмийн хөтөлбөрөө зогсоож, олон улсын шаардлагыг биелүүлэхийг шаардсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Ван И “Та бүхэн хүч түрэмгийлсэн үйл ажиллагаагаа зогсоож, олон улстай хамтран ажиллах цаг ирлээ” хэмээн мэдэгдээд, Пхеньянд шаардах бичиг хүргүүлжээ.
Филиппин улсад зохион байгуулагдсан НҮБ-ын түр зөвлөлийн хурлын үеэр Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Ход шаардлага бичгээ хүргүүлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ