Гол дагуух хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил байна

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуух нийт 30 орчим километр газрын хог хаягдлыг  цэвэрлэжээ.

 

Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй  хүн оролцсон аж.

 

Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20 тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн байна. Ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх аж. Гол дагуух хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
zambaraagui arhidalt, hog hayadag gudamj talbai bohirduulj baigaa asuudal deer hyanalt shalgalt hiij , mash ondor torguuli tavj baigaach ,,,,ulsad ch mongo orno, hymyysch zambaraagui baidal ni arilna shyydee, ondor torguuliar l asuudliig shiidne…!!!!!!
2017-08-07